М.Энхболд ММСУХ-ны ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэх хүсэлт гаргажээ

1034

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд энэ сарын 9-нөөс ирэх долдугаар сарын 5-ныг хүртэл холбооны ерөнхийлөгчийн ажлаасаа түр түдгэлзэх хүсэлт гаргажээ.

 

Учир нь сүүлийн хэд хоногт өрнөсөн нөхцөл байдал, тус холбооны төлөвлөгөөт ажлыг хэвийн явуулах, олон мянган уяачдын хөрөнгө хүч, хөдөлмөрийг үнэгүйдүүлэхээс сэргийлж, мөн сонгуулийн жилийн онцлогийг харгалзсан ийнхүү шийдвэр гаргасан аж.  

Түүний гаргасан хүсэлтийг ММСУХ хэлэлцээд М.Энхболдыг ажлаас нь түр түдгэлзүүлсэн байна.

 

Энэ хугацаанд Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дагвадорж хэрэгжүүлж ажиллах юм байна.

 

 Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>