Эзгүй газар ажиллаж байсан эмэгтэй хүний амь насыг хамгаалаагүй ”Шунхлайнхан” буруутай
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө "Шунхлай” шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад 18-ний шөнийн 01 цагийн үед түгээгч амь насаа алдсан байна гэсэн дуудлага ирсэн юм байна. Уг шатахуун түгээх станц нь Улаанбаатараас 40 гаруй километрийн зайд Төв аймгийн наана эзгүй газар байдаг аж. Талийгаач эмэгтэй хоёр хүүхдийнхээ хамт нийтийн байранд амьдардаг өрх толгойлсон эмэгтэй байжээ.