Нийслэлчүүдийнхээ буян заяаг даатган мандал өргөлөө

1051

Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг  монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж  эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой.

Энэхүү уламжлал, ёсын дагуу  хонь жилийн өвлийн адаг сарын битүүнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олон Манба дацан хийдэд очин Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй жилдээ хийх  аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Гүсэн түгийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>