"Оршил констракшн” -ны барилгаас хүн унав

1558

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороололд баригдаж буй 12 давхар, орон сууцны барилгаас хүн унаж, амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.

Осол өчигдөр 11.00 цагийн үед гарсан бөгөөд барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Сувдан алт” ХХК-ий ажилтан Б амиа алдсан байна.

Хачирхалтай нь тэрээр тус барилга дээр хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байжээ.

Уг барилгыг "Номин зэрэглээ” ХХК-ий захиалгаар "Оршил констракшн” ХХК барьж байгаа аж.

Энэ дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, "Оршил констракшн”-ий үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

/tsag/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>