Насанд хүрэгчдийн сайтуудыг хаав

1521
Порно сайтуудыг Харилцаа холбооны зохицуулах газраас хаасан нь ихээхэн маргаан дэгдээгээд байна.

Зарим хүн "хаах ёстой, тодорхой цензур байх ёстой” гэж үзэж байгаа бол зарим нь "хүний мэдээлэл авах эрхэнд халдлаа” хэмээн үзэж буй юм.

Харин одоогоор порно сайтууд руу ороход дараах анхааруулга гарч ирж байна.

"Доорх сайтууд нь "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль", "Садар самуунтай тэмцэх тухай хууль”, "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, "Зар сурталчилгааны тухай хууль”, "Эрүүгийн хууль”, "Өрсөлдөөний тухай хууль”, "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан журам, нөхцөл шаардлага болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа тул Оюуны Өмчийн Газрын улсын байцаагчийн дүгнэлт, эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээг авсан болно.

 

 

Насанд хүрэгчдийн сайтуудыг хаав

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>