Хүчингийн хэрэг үйлдсэн Б.Ханбаатарын хамсаатан Г.Ариунболд ажилдаа оржээ

1325

Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сард олны сэтгэлийг хирдхийлгэсэн аймшигт жигшүүрт хэрэг гарсан билээ.

Тодруулбал, тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг байсан 24 настай Б гэх бүсгүйг хээр аваачиж зэрлэгээр зодож, хүчирхийлж эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хор хохирол учруулсан билээ. Хохирогч эмэгтэйн хувьд биеийн байдал сайжрахгүй олон сар эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж, улмаар өнгөрсөн сарын 25-нд хоёр дахь хагалгаандаа орсон билээ. Харин хэргийн сэжигтэн Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байгаа бөгөөд хэрэг нь прокурорын байгууллагад хянагдаж байгаа юм.

Б.Ханбаатарын хамсаатан болох ЗДТГ-ын дарга Г.Ариунболд гэгч этгээд хохирогч эмэгтэйг хуралтай байхад нь худлаа хэлж "Малын гоц халдварт өвчин гарсан тул хурдхан ир" хэмээн утсаар дуудсаар байгаад машин явуулж авахуулсан байдаг. Тэгвэл ийнхүү бүлэг хэрэгт холбогдон гадуур байцаагдаж байсан Г.Ариунболдыг албан тушаалд нь эргүүлэн томилжээ. Түүнийг гэмт хэргийн гэрч хэмээн үзэж цагдан хорилгүй хуулийн байгууллагаас гадуур чөлөөтэй байцааж байжээ.

Ийнхүү гэмт хэрэгт холбогдсон байж, ажилдаа эргэн томилогдсон Г.Ариунболдын талаар гишүүн Л.Эрдэнэчимэг "Г.Ариунболд ял авах ёстой. Бид цагдаа болон Төрийн албаны зөвлөлд хандана" хэмээн жиргэжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>