БИД ЦЭРЭГЖСЭН АРД ТҮМЭН БАЙСАН ҮҮНИЙГЭЭ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ сарын эхээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр Афганистан Улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн "НАТО-гийн медаль”-иар шагнагдсан байна.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцжээ. Энэхүү арга хэмжээг цэргийн багийн захирагч Д.Сүхбат удирдсан бөгөөд Монгол Улсын Төрийн далбааг цэргийн жагсаалд залж, цэргийн багийн бүрэлдэхүүн болон хүндэт зочдод хандан үг хэлж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхлүүлсэн талаар Зэвсэгт хүчний "Соёмбо" сонинд мэдээлсэн байна.