|
Видео

Шинэ мэдээ

"Битүүний Зочин" Ж.Ганбаатар: Бизнесийн боломжоо нээхэд нь залуустаа тусална

"Битүүний Зочин" Ж.Ганбаатар: Бизнесийн боломжоо нээхэд нь залуустаа тусалнаГал Бичин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд мэдээллийн теле сувгуудаар олны танил эрхмүүдийн оролцсон төрөл бүрийн шоу нэвтрүүлгүүд цацагдаж байсныг та бид санаж байгаа. Тэдгээр уран бүтээлүүдээс онцлон нэгийг нь толилуулахаар зорилоо. Учир нь, UBS телевизийн энэхүү "Битүүний зочин” нэвтрүүлэгт оролцсон "Оргил” Худалдааны Төвийг үндэслэгч Ж.Ганбаатар хэмээх эрхэм өмнө нь телевиз үзэгчдэд төдийлөн танил бус байсан бөгөөд энэ нэвтрүүлгийн ачаар бид асар хөдөлмөрч, дайчин амьдралын замнал бүхий энэ хүний талаар илүү их мэдээллийг олж авлаа гэж болохоор. Ингээд өөрийн гэсэн бизнесээ эхлэх гэж буй болон бизнес эрхэлж буй залууст үлгэр дууриал, туршлага сургамж болгох үүднээс энэхүү нэвтрүүлгийг сонирхуулахаар нийтэллээ.  

Д.Мөрөн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.