Шуурхай мэдээ: Автобус ноцтой осол гаргалаа

1449

bus

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо буюу Энхтайвны өргөн чөлөө, Кино урлагын дээд сургуулийн урд замд "Тэнүүн-Огоо” компанийн автобус осол гаргажээ. Тодруулбал, тус компанийн зорчигч тээврийн "Daewoo bus” автомашины жолооч нь амины "Toyota-Prius” автомашинтай мөргөлдөж автобусны зорчигч Баянзүрх дүүрэгт оршин суух 32 настай эмэгтэй Ү гэмтжээ. Мөн баянгол дүүргийн 18-р хороо Ард Аюушийн өргөн чөлөө, Хорооллын эцсийн автобусны буудалын замд "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн М жолоочтой автобус явган зорчигч Баянгол дүүргийн 10-р хороонд оршин суух 25 настай эмэгтэй У-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Өнгөрөгч онд нийтийн тээврийн 512 автобус зам тээврийн ноцтой осол гаргаж ослын улмаас есөн хүн амь насаа алдсан байдаг. Мөн хоёр хоногийн өмнө "Эрдэм транс" компанийн хот хоорондын зорчигч тээврийн автобус төмөр замын хаалттай гарамд нэвтэрсэн хэрэг гарсан. Энэ мэт жолооч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн иргэд амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд, Том оврын автобус эрхлэгчдийн холбоод зэрэг холбогдох эрх бүхий байгууллагаас дээрх асуудалд анхаарч жолооч нарын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>