Барилгын яам З.Баянсэлэнгийн хувийн компани уу?

856

Монголын улс төрд "Бор оймсны завсраар гоожиж”ирсэн азтануудын нэг бол яах аргагүй З.Баянсэлэнгэ хадагтай юм. Түүний улс төрд орж ирсэн зам мөр нь бусад хүмүүстэй харьцуулахад хэтэрхий энгийн билээ.

Дурдаж гийгүүлэх онцлоггүй түүний намтарт хорооны засаг даргын өндөр дээд албан  тушаал нь оч болон гялалзах ажээ. Тэр нэгэн цагаас түүний улс төрийн бариагүй гараа эхэлж Н.Энхбаярын мянгатын даргаар тодорсон байна. 

2012 оны хавсрагтай хаврын  үүрээр  Баянсэлэнгэ хатагтайн үлгэр жишээч, оройн  дээд, төгс гэгээрсэн улс төрч нь авилгын хэргээр аавын хаалга татаж  хороон засаг  ахайтанд оймсны завсраар улс төрд шургалах завшаан олдсон нь санаандгүй амжилтыг авчирчээ.

Хэн хүний хүсээд олддоггүй гишүүний суудал амархан аманд ороод ирсэн нь хөөрхий эмэгтэйд улс төр хийх, улс төрч байх амархан мэт санагдсан биз. Их хурлын гишүүний сэнтийд сохор  азаар заларсан тэрээр  сэтгэл нь ханасангүй ээ. Улсын бүтээн  байгуулалтын голлох  салбар  болох  Барилга хот байгуулалтын сайд болсон нь манай хүний өчүүхэн жижиг тархитай тэрсэлдэх болж.

Сайдын суудалд заларсан өдрөөсөө алтан загасны эмгэн мэт аашлах болсон түүний хүсэл хязгааргүй. Сайд өрөөнийхөө бүх тавилгыг цасан цагаан өнгөтэй  болгохгүй бол ажиллахгүй  хэмээн  сүрдүүлэв. Үүгээр зогссонгүй сайдад маань ахиад л нэг зүйл нь таалагдсангүй олон сайд нар халагдаж солигдсон ийм хаалгатай өрөөнд би суухгүй ээ цав цагаан хаалгаар солиод ир гэх нь тэр. Хөөрхий ажилчид мөн л түүний хүслийг гүйцэлдүүлжээ.

Төрийн том албан тушаалыг хаших болсон сайд хүнд элдэв шалдав асуудал ярих цаг цав хараахан гардаггүй байлгүй гэтэл яамныхаа цэвэрлэгчид хүртэл шал угаахыг зааж  сурахгүй  байгаа  нэгийг  нь  шуудхан  халж  орхидог гэнэ. Салбарын  ажилчиддаа ажлаа хийх цаг  зав  олгохгүй ажлаа хэрхэн хийхийг  нь  заадаг  ажээ. Тун  удахгүй хадагтай сайд байшин  бариад шавар  зуураад  явж  байвал  гайхах  хэрэггүй л юм  байна. Бусдын  хийсэн  бүтээн  байгуулалтад  хэдийнээ эзэн  суусан  сурагтай шүү.

Төрийн  албаны тухай хуульд зааснаар бол "Улс төрийн албан тушаалтан” "Төрийн албан хаагч”-ын ажилд хөндлөнгөөс оролцох тэднийг дарамтлах эрх байхгүй байлтай.

Гэтэл азтай сайд маань өөрийнхөө ажлаас илүүтэйгээр бусдын ажилд санаа тавьж жавжилж суудаг нэгэн бололтой.   Нэг хүний төлөө, нэг намын төлөө үйлчилдэг сайдад маань туршлагатай төрийн нарийн бичгээс илүү туйлбартай бөгс долоогч хэрэгтэй байсан бололтой.

Сайд авхай Барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очихдоо яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэйгээ таарч тохирохгүй нь хэмээн гонгинож гүйсээр С.Магнайсүрэнг Хөдөлмөрийн яамнаас өөрийн яаманд залан ирүүлсэн гэдэг. Шийдвэр гараад төдий л удсангүй эрхэм сайд З.Баянсэлэнгэ хошуу билүүдэж гүйсний гавьяагаар өнгөрөгч оны Засгийн газрын отгон хуралдаанаар түүнийг цалингийн 20%-аар донгодох арга хэмжээ авч байсан удаатай. Хэрэг явдал даамжирсаар С.Магнайсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлж чаджээ.

Урьж, залж ирүүлсэн төрийн нарийн бичгийн даргаа гэнэт яагаад хавчин гадуурхах болов?

Алдаа мадгаар арвин сайд минь Барилга хот байгуулалтын салбарыг хувийн компанитайгаа эндүүрч ойлгоод яваа юм шиг байгаа юм.  З.Баянсэлэнгийг сайд болсноос хойш барилгын яамныхан ажлаа хийж чадахаа больсон тухайгаа ярьцгаах юм. Манай хүн яамны албан бланк, тамга тэмдгийг намынхаа даргад аваачаад хадгалуулсан юмуу эсвэл цүнхэндээ хийгээд аваад явдаг муу бүү мэд. Тамга тэмдэггүй яамныхан ажлаа хийж чадахгүй сайдаа хүлээнгээ цайлаад суудаг болсон гэнэ шүү.

Тэр ч бүү хэл яамны ажилчдын эрүүл мэндийн үзлэг хийгддэг байсан өрөөг суллаж орхиод, өрөөн дотор байсан эмнэлгийн төхөөрөмжийг өөрийнхөө өрөөнд оруулж залаад, гэрээт эмчээ ажлаас нь халж явуулсан гэнэ. Сувилагч сайдын мэргэжлийн өвчин хөдөлж яамны ажилчдаа өөрөө эмчлэх хүсэл төрсөн юм болов уу бүү мэд. 

Барилга хот байгуулалтын яамны сайт сайдын хувийн блог болжээ

Аливаа яамны сайт руу зочлоход сайдын мэндчилгээ, мэдээ мэдээлэл гээд л нэгэн хэвийн албан ёсны үг хэллэгтэй албаны мэдээлэлүүд байдаг. Арга ч үгүй биз бүхэл бүтэн яамны сайт дээр өөрийн дураар цуураад байдаг хэн ч байхав.

Саяхан  мэдээлэл авах санаатай Барилга хот байгуулалтын яамны сайт руу ороод юу  харсан гэж бодноо. Богино хэмжээний өгүүллэг юмуу эсвэл сайддаа дэндүү хайртай нэг хүний бичсэн нялуун үгтэй хайрыг захиаг уншаад айх, гайхах, ичих гурав зэрэгцэв.

Тэрхүү роман нь ингэж эхэлжээ... Шөнийн 22 цаг тун дөхжээ.Гудамж талбайд хүн машины хөдөлгөөн сэлүүхэн.Засгийн газрын 12 дугаар байрны 3 давхрын гол өрөө гэрэлтэй байх аж. Энэ бол БХБ-ын сайдЗ.Баянсэлэнгийн албан өрөө.Тэр амралтын өдөр ч ингэж ажилладаг ажээ. 

Бодоод байхнээ сайддаа  ихэд хайртай өмнөөс нь чухам санаа зовсон нэгэн бичсэн  бололтой. Сайдыгаа магтах гээд байна уу? Муулах гээд байна уу? ойлгосонгүй.

Ямартай ч дуустал нь уншлаа. Миний ойлгосноор Монголд хамгийн болж бүтэхгүй байсан салбар нь Барилгын салбар байсан төдийгүй ганц эмхэлж байгаа хүн нь З.Баянсэлэнгэ юм байна. 13-р зууны үеийн тархай бутархай Монгол улсыг Чингис хаан нэгтгэсэн шиг З.Баянсэлэнгэ сайд барилгын салбарыг нэгтгэж оргил өөд мацаж яваан гэнэ.

Олон сайдын орж гарсан хаалгаар орохгүй хэмээн цамаархаж өрөөнийхөө хаалгыг солиулсан сайд маань. Барилгын сайдынхаа суудлаас буухгүй юм шиг сэтгэж явна.

О.Ачиймаа

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>