Нэг ч зорчигч амьд үлдээгүй

920
Балбын нутагт уулархаг бүсэд сураггүй болсон "Tara Air” компанийн "Twin Otter” онгоцны хэлтэрхийнүүд олджээ. Онгоцонд 18 зорчигч, нисэх багийн гурван гишүүн явсан юм. Тэд бүгд амь үрэгдсэн болохыг аврах албаныхан хэлжээ. Нисэх онгоц Покхара хотоос Жомсом хүрэхээр хөөрөөд 18 минутын дараа хяналтын цамхагтай холбоо тасарсан байна. Балбын хэвлэлүүдэд мэдээлснээр зорчигчдын дунд гадны улсын хоёр иргэн байсан нь Хятад, Кувейт улсын иргэд байжээ. Сураггүй болсон онгоцыг хайхаар хоёр нисдэг тэрэгтэй эрлийн баг гарсан байсан аж. Цаг агаарын байдлаас шалтгаалан аврагчид хоёр цагийн дараа сүйрсэн онгоцны хэсгүүдийг олсон байна.

О.САША

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>