Г.Маралмаа хорих ангийн нэгдсэн эмнэлэгт охинтойгоо эмчлүүлж байна

710

Дөрвөн настай төрсөн охиноо зодсоны улмаас үхэлд хүргэсэн хэргээр төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт хоёр шатны шүүхээс 24 жилийн хорих ял оноосон ч Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Т.Цогтын хувьд цагдан хорих ангид хоригдож байгаа бол харин өнгөрсөн оны аравдугаар сард амаржиж охинтой болсон Г.Маралмаа хүүхдийнхээ хамт Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байгаа ажээ.

Албаны эх сурвалжийн хэлж буйгаар "Нярайд анхаарал тавьж байгаа. Хүүхдийн эмч цаг тухайд нь үзээд хяналтаа тавиад явж байна. Төрсөн эхийн хувьд манай эмэгтэйчүүдийн эмч байнга үзэж байгаа” гэв.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>