Нэг удаагийн цас ороход 30 тонн бодис ашиглах хэрэгтэй байдаг, гэвч...

862

Нийт нутгаар их хэмжээний нойтон цас орсноор авто замын нөхцөл байдал ихээхэн хүндхэн байна. Нийслэл хотод гулгаа халитаргаа ихэссэн эдгээр өдрүүдэд албаны эх сурвалжийн ярьж буйгаар машины осол аваар эрс нэмэгдсэн гэлээ.

Мөн дээрээс нь гэмтлийн эмнэлэгт ирж буй явган иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа юм. Өвлийн авто замын халтиргааг арилгахын тулд 600-700 тонн цас хайлуулах бодис, 200 метркуб элс, 50 тонн давс ашигладаг байна. Гэхдээ тухайн үеийн байдлаас шалтгаалан энэ тоо бага зэрэг нэмэгдэж, хасагдан, хэлбэлзэх тохиолдол гардаг. Өнгөрсөн жил бодис л гэхэд 700-н тонн хэрэглэж гэнэ.

Нэг удаагийн цас ороход 30тонн бодис ашиглах хэрэгтэй байдаг бол эдгээр давснууд хаагуур цацагдаад байна ! Нэргэсэн хойно нь хашгирав гэгч болох вий дээ. Хэдэн халтар төгрөг өөрсөддөө завшиж байна гэж хар толгойдоо бодов ч хэчнээн хүний эрүүл саруул байдал, амь нас хохирч болохыг нэг бодож үзээсэй дээ.

Э.Намуунзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>