Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэхээр боллоо
Улаанчулуутын хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай "Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачилга өрнүүлж, 25000 иргэний гарын үсэг цуглуулж, Нийслэлийн удирдлагуудад хандсанаар энэхүү асуудал дэмжигджээ.
Улаанчулуутын хогийн цэг нь нийслэлийн салхин талд байрладаг учраас шатаасан хог хаягдал, бохирын хор салхиар дамжин нийслэлчүүдийг хордуулдаг учраас тус хогийн цэгийг нүүлгэх, хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн аж.
Тиймээс энэ онд хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс тендер зарласнаар хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр барих юм байна.
Т.Гэрэл