“Эх орончдын өдөр” тохиож байна

1019

Өнөөдөр "Эх орончдын өдөр”. Хуучин МАХН одоогийн МАН-ын 95 насны "төрсөн өдөр” тохиож байна. 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАХН/одоогийн МАН/-ыг байгуулж улмаар энэ өдрийг тус намын гишүүд УИХ-д олонхи байх үедээ "Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлэх шийдвэрийг гаргаж байсан.

Энэ удаагийн баярыг  хамтран тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьж улмаар тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу "Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарласан. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж.

Дашрамд, бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй юм байна.

Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>