МҮИС мөсөн авиралтын хана босголоо

1053

Монголын Үндэсний Их Сургууль, монголд анх удаа хиймэл мөсөнд авиралтын 12м өндөр ханыг Нийлэлийн Аялал жуулчлалын Газрын дэмжлэгтэйгээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд бүтээн босгоод байна Тэд Мөсөнд авиралтын спорт аялалыг хөгжүүлэх зорилгоор 2 дахь жилдээ амжилттай хийж байгаа бөгөөд ирэх жил дэлхийн стандартад нийцүүлж барихаар бэлтгэл ажилдаа одооноос ороод байна Монголын Үндэсний Их Сургууль, Монголын Үндэсний Спорт Авиралтын Холбоотой хамтран анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээнийг зохион байгуулах гэж байна Энэ удаагын тэмцээнийг Монголдоо томоохонд тооцогдох Жуулчин компани 100% ивээн тэтгэж байгаа бөгөөд гол зорилго нь мөсөнд авиралтын төрлийг монголд хөгжүүлэх хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх, өвлийн спортыг төрлийг нэмэгдүүлхэд чиглэгдэж байгаа юм. Энэ спортыг нийтэд түгээн дэлгэрүүлэх хөгжүүлхэд МҮИС болон аялал жуулчлалын анхдагч Жуулчин компани олон талт ажилуудыг санаачлан хэрэгжүүлхээр ажиллаж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>