Стивен Спилбергийг динозавр алсан хэрэгт буруутгалаа
Итгэмээргүй энэ явдлын эхэллийг нэгэн алиа эр тавьжээ. Жей Бренскомб гэдэг эр "Facebook” дэх өөрийн хуудсанд үхсэн динозаврын дэргэд сууж байгаа Стивен Спилбергийн зургийг нийтэлсэн байна.
"Алсан трицерапторынхаа дэргэд жаргалтай гэгч нь зургаа авахуулж байгаа анчны аймаар зураг. Бөөн ичгүүр, шившиг” гэж дүрсгүй эр энэ зургаа тайлбарлажээ.
Түүний хошигнолыг олон хүн ойлгосонгүй. Ингээд зарим нь шууд л "Юрийн галавын парк” киног бүтээсэн Спилбергийг шившиглэж, харааж эхэлсэн байна.
Боловсрол сайтай манайхан бол ингэж дөнгүүлэхгүй дээ. Интернэт ээ гэж, зугаатай ч юм шиг.