Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

1004
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 

2016 оны 03 дугаар сарын 01-ний 20 цагаас 03 дугаар сарын 02-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

 2016 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>