|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 18:21
26-05-2017, 10:55

УИХ- ын дарга Мандалговийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Их хурлын дарга З. Энхболд энэ сарын 5- ны өдрийн үдээс өмнө  Мандалговь хотод ажиллана. Энэ үеэр УИХ- ын дарга Мандалговь хотын иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Түүнтэй хийх уулзалт аймгийн театрт 2 цаг гаруй үргэлжлэхээр хөтөлбөрт тусгасан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар мөн иргэдтэй уулзах юм байна.

Мөн тэрбээр аймгийн ЗДТГ- ын үйл ажиллагаатай танилцахаас гадна зарим үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзана. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч "Говийн гэгээ” ХХК болон иргэн н.Цэрэндашийн модон эдлэлийн үйлдвэрлэл, Ц. Нарандэлгэрийн үнээний фермийн үйл ажиллагаатай тус тус танилцах юм байна.

Тэрбээр ирэх ням гаригт Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгуулах "Монгол тэмээ-999” өдөрлөгийн нээлтэд оролцохоор явах замдаа Мандалговь хотод ийнхүү саатах ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.