Долоо хоногийн өрнийн зурхай
Өөрийнхөөрөө бай. Бусдын үгээр амьдрах хэрэггүй. Ажил ихтэй завгүй байх бололтой. Хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхыг анхаарч стресс бухимдлаас сэргийлээрэй. Хайр дурлалд яарах хэрэггүй. Мөнгө санхүүгийн үйл хэрэгт азтай байна. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй.
Үхэр:
Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Бусадтай хамтран ажиллахдаа анхааралтай, хянуур байхыг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаанд тааламжтай. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байх бололтой. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.
Хамтатгах:
Хувь тавилан чинь таны гарт байна. Гэвч юу хүсч буйгаа сайн бодож тунгаагаарай. Ажлын талбарт гэнэтийн өөрчлөлт гарна. Энэ нь таны өмнө мэргэжилдээ ахиж дэвших шинэ үүдийг нээнэ. Таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна.
Мэлхий:
Эрч хүч буурч, сэтгэл санаа хямрах магадлалтай. Төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд сайтар бэлдэж, удирдлагууддаа төлөвлөгөөгөө нарийвчлан танилцуулах хэрэгтэй. Хосуудын харилцаанд тохиолдож буй асуудлууд юунаас болж байгааг ойлгоход цаг хугацаа шаардана. Гэнэтийн их мөнгөний орлого олох боломж байна. Зугаа цэнгэлээс татгалзаж, аль болох гэрээс гарах хэрэггүй.
Арслан:
Авьяас мэдлэгээ дайчлан албан тушаал ахихыг хичээгээрэй. Гадаад дүр төрхөндөө анхаарч, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Урин дулаан хаврын улирал айлчлан ирж буйгаас сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Зээл авах гэх мэт санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байх болно. Мөнгөнд хэт их анхаарал хандуулж, амьдралын бусад баяр баяслыг умартах хэрэггүй.
Охин:
Хоёрдмол шинжтэй долоо хоног. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой танилтай болно. Магадгүй энэ шинэ танил амьдралын хань чинь байхыг үгүйсгэхгүй. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, тогтсон орлогоо олно. Бизнесийн шинж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол найдвартай хүмүүстэй түншлээрэй. Гэр бүлээс гадуур харилцаа, хууралт илчлэгдэх магадлалтай.
Жинлүүр:
Та хайр дурлалд умбаж, эргэн тойрны бүхнийг умартаж магадгүй. Сэтгэл санаа өөдрөг байх нь ажилдаа амжилт гаргахад нөлөөлнө. Гэр бүл, хамаатан садны дунд баярт үйл явдал тохионо. Найз нөхдийн мөн чанар энэ үед танигдана. Санхүүгийн хувьд санаа зовох хэрэггүй. Харин эрүүл мэнддээ анхаараарай.
Хилэнцэт:
Өр, авлагатай холбоотой асуудал үүсэх бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна. Санаа зовоосон асуудлаа гэр бүл, найз нөхдөдөө хэлж, зөвлөлд. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санасан хэмжээнд хүрэхгүй. Гэр бүлийн хосууд эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхол, хөнгөн явдалтай учирна. Сэтгэл санааны байдлаас шалтгаалж бие тавгүйрхэх магадлалтай.
Нум:
Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын баяр баясгаланг мэдэрнэ. Долоо хоногийн эхээр орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Гэр бүлийн уур хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэх эсвэл зочин хүлээж авах бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ.
Матар:
Романтик долоо хоног. Та нарын олонх хайр дурлалтай учирна. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс шинэ харилцаа үүсгэхээс татгалзаарай. Эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эдгээр өдрүүдэд биеэ сувилж, эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байна. Санхүүгийн байдал сайнгүй байх бөгөөд том худалдан авалт хийх хэрэггүй.
Хумх:
Таны материаллаг байдал, санхүүгийн нөхцөл боломж дээшилнэ. Мөнгөө хэрэгцээтэй зүйл эсвэл хүртэх ёстой нэгэнд л зарцуулаарай. Таныг гэх үнэн сэтгэлгүй хүний төлөө мөнгө үрэх хэрэггүй. Хосуудын харилцаанд үл ойлголцол тайлагдана. Энэ та хоёрыг улам ойртуулна. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох магадлалтай.
Загас:
Хувийн харилцаандаа анхаарах үе. Шинээр ажил эхлэх эсвэл бизнесийн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй бол эртнээс таньж мэдэх хүнтэй хамтарсан нь дээр. Хамт олон эсвэл найз нөхдийн харилцаанд тааламжтай. Найз нөхөдтэйгөө хамтарсан ажил үр дүнтэй байна. Ядарч сульдахаас сэргийлээрэй. Хаврын улирал зарим хүмүүст уйтгар гуниг авчирна.