"Монгол тэмээ 999"-ийн сайхан тэмээтэй хосууд шалгарлаа

1251

Энэ сарын 6-ны өдөр Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999” арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийсэн. Тус тэмцээний эхний өдөр сайхан тэмээтэй, сайхан хосууд шалгарсан юм.

"Сайхан тэмээтэй сайхан хос" шалгаруулах тэмцээний нэгдүгээр байранд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын хос, хоёрдугаар байранд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын хос, гуравдугаар байранд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хос тус тус шалгарсан байна.

Дашрамд дурдхад Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас зохион байгуулж буй дэлхийн хэмжээний баярт Өмнөговь, Говьсүмбэр, Увс, Дорнод, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Говь-Алтай, Төв аймгийн нийт 1200 гаруй хурдан тэмээтэй тэмээчид хүрэлцэн иржээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>