АН-ын жагсаалтыг Н.Алтанхуяг тэргүүлнэ

1328

Сонгууль дөхөж намууд нэр дэвшигчдээ тойрогт болон намын нэрийн жагсаалтад хэрхэн оруулах талаар тохиролцоо өрнөж байна. Зарим намуудын дунд намын нэрийн жагсаалт нэлээдгүй өндөр үнэ хүрч буй гэж эх сурвалжууд мэдэгдлээ.

Тэгвэл энэ жил АН-ынхан сонирхолтой байдлаар сонгуульд оролцох төлөвлөгөө гаргасан. Тодруулбал, намын дарга болон Ерөнхий сайд гээд намын удирдах албан тушаалтай эрхмүүд тойргоос нэр дэвшихээр тохирсон. Үүнд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Зам, тээврийн сайд М.Зоригт нар Дорнодоос нэр дэвших бол намын дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ардчилсан намын жагсаалтыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүлэхээр болсон гэнэ.

Түүнийг жагсаалтын нэгд бичсэн нь Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын үйл ажиллагаа энэ сонгуулиар АН-ын урдаа барих гол "зэвсэг" учраас  ийм шийдвэр гаргасан бололтой.

Г.Ган

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>