НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг эргүүлэн татлаа Мэдээ мэдээлэл 10-03-2016, 16:32 1086 Хуваалцах НИТХ-ын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 10-ны 09:00 цагт хуралдуулж, "Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 29-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж санал авдаг юм . Өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус хуралдааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр "НИТХ-ын хороод болон намын бүлгүүдээс гарсан санал, дүгнэлтийн дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа эргүүлэн татаж байна. Бүлэг, хороодоос гарсан санал, дүгнэлтүүдийг тусгаж "Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг дахин НИТХ-д өргөн барина” гэлээ. Ингэснээр НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өндөрлөв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 1086 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 19-10-2015, 10:15 Хоёр цэцэрлэг, гурван сургуулийн байрыг актлав… 14-10-2015, 12:45 НИТХ дахь МАН-ын бүлэг Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өргөн барилаа… 29-10-2014, 10:12 НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар мэндчилгээ дэвшүүллээ… 14-08-2014, 10:27 Ирэх II сард нийтийн тээврийн төлбөр цахим хэлбэрт шилжинэ… 6-08-2014, 13:32 Хотын төвөөр зорчихдоо сард 40-50 мянган төгрөгийн татвар төлнө… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.