Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал, Э.Санчирболд, Д.Сумъяа нарын мэндэлсэн өдөр
Өнөөдөр гуравдугаар сарын 11. Энэ өдөр Монгол улсын алдарт тамирчдаас Мэргэжлийн сүмогийн Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал, мэргэжлийн сумогийн дэвжээнд амжилттай барилдаж байсан Рюүо Э.Санчирболд, Олимп Дэлхийн медаль л дутуу байгаа жүдоч бүсгүй Доржсүрэнгийн Сумъяа нарын нарт хорвоод мэндэлсэн өдөр нь тохиож байна.
МУ-ын Дархан аварга,
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт
Жигжидийн Мөнхбат гуайн хүү Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо
М.Даваажаргал 1985 оны энэ өдөр мэндэлжээ. Монголын хоёр дахь,
Мэргэжлийн сумогийн түүхэн дэх хамгийн агуу аварга болоод буй тэрбээр
удахгүй Осакад эхлэх башёд амжилттай барилдаж 36 дахь түрүүгээ хүртэн
Аавынхаа амжилттай зэрэгцэхийг хүсэн ерөөе.
Мөн
энэ өдөр Монголын сүмоч Эрхэм-Очирын Санчирболд буюу Рюүо Ноборү 1983
оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ. Хакүхо аваргатай нэг
дэвжээний анд болон 13 жил сумод хүчин зүтгэсэн Рюүо Э.Санчирболд
гэмтлийн улмаас зодог тайлсан ба түүний хамгийн өндөр цол нь Маэгашира
байсан.
Тэгвэл монголын бахархал болоод буй жүдоч бүсгүй Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд энэ өдөр мэндэлсэн байна. Мастерс, Их дуулга, Гран при зэрэг тэмцээнүүдийн бүх л медалийг хүртэн амжилттай барилдаж яваа Д.Сумъяад одоо зөвхөн Олимп-Дэлхийн Алтан медаль дутуу байна. Рио 2016-д санасандаа хүрч, төрийнхөө Алтан соёмбот далбааг Бразилын тэнгэрт мандуулаарай