Үнэт эдлэл хулгайлсан хэрэг дахин гарлаа

1295
Баянзүрх дүүргийн 11 хороонд "Булгачны .... тоотод 03-р сарын 10-ны 13:00-18:00 цагийн хооронд хулгайч орсон байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Тус тоотод суух 61 настай Б-гийн орон сууцны вакум цонхыг эвдэж, монетон гинж, кулон, ээмэг, мөнгөн бүс, улаан шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, эмээлийн мөнгөн баавар 5 ш, 300,000 төгрөгийг Налайх дүүрэгт оршин суух 17 настай эрэгтэй М нь бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж эхэлжээ. Мөн тус дүүргийн тус хороонд "Ногоон зоорины ... тоотод 03-р сарын 10-нд хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг авч, шалгахад, тус тоотод суух иргэн Г /эм.58н/-ийн сууцны цоожийг эвдэж, "Next” /32”/ LCD зурагтыг дээрх этгээд мөн л бусадтай бүлэглэн хулгайлжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>