|
Видео

Шинэ мэдээ

Хару башё: Хакүхо бүх цаг үеийн нэгдүгээрт бичигдэв

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башё эхэллээ. Эхний өдөр Хакүхо аварга Такарафүжид, Какүрюү Тоёоношимад өвдөг шороодсон билээ. Өнөөдөр Какүрюү аварга маэгаширагийн нэгт бичигдсэн Такаямутай барилдана ёрикири мэхээр эхний даваагаа авсан. Маргааш Какүрюү аварга Окиноумитэй хүч үзнэ. Тэгвэл Хакүхо аварга өнөөдөр Котоюүкитэй барилдаж ёкозүна цолтойгоор 671 дэх даваагаа авч бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж байна. Энэ бол 32 жил эвдэгдээгүй Китаноуми аваргын амжилт юм. Тэрбээр өчигдөр Такарафүжид өвдөг шороодсон ба сумо барилдсан хугацаандаа эхний өдөр гурван удаа л унасан байна.
Харин залуу хүчтэн Ичиножёо А.Ичинноров жин ихт Гагамаруг ёрокири мэхээр яллаа. Ингэснээр тэрбээр хоёр ялаад байна. Мөн Тамаваши өнөөдөр Саданоумитэй хүч үзэн ошитаоши мэхээр ялан эхний даваагаа авлаа. Маргааш тэрээр Токошёорюүтэй барилдах бол Ичиножёо Тоёохибикитэй оноолт таарчээ. Маэгаширагийн наймаас барилдаж буй Такайнова өнөөдөр Тоёохибикитэй барилдан хоёрдахь даваагаа авсан байна. Маргааш Такайнова Гагамарутай барилдах аж.
Гэмтэлтэй байсан озеки Тэрүнофүжи өнөөдөр Болгар хүчтэн Айояаматай барилдан дэвжээнээс түлхэн гаргасан. Маргааш озеки Тэрүнофүжи комүсүби Точиозантай хүч үзэх юм байна. Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харумафүжи өнөөдөр Окиноумитай хүч үзэн урдуураа гүйлгэн өвдөг шороодуулав. Маргааш тэрбээр маэгаширагийн нэгт эрэмбэлэгдэж байгаа.Котоюүкитай барилдана. Эхний хоёр өдөр озеки цолтой бөхчүүд тун өнгөтэй байгаагаа харуулж хоёр даваад байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.