|
Видео

Шинэ мэдээ

Манай хоккейчид хоёр дахь тоглолтодоо өнөө шөнө хийнэ


Монгол улсын хоккейн шигшээ баг "ASIAN CHALLENGE CUP-2016" тэмцээнд оролцож байгаа билээ. Тус тэмцээнд Монгол, Сингапур, Арабын нэгдсэн Эмират, Тайланд, Тайван гэсэн багууд оролцож байгаа билээ. Тэгвэл манай шигшээ энэ сарын 12-нд Сингапурын багтай эхний тоглолтоо хийж 11:0 ээр бутниргэсэн билээ.

Манай шигшээ багаас Алтангэрэл дөрөв, Баярсайхан, Ган-Очир, Мишигсүрэн нар хоёр хоёр, Шинэбаяр нэг шайбыг эсрэг багынхаа хаалганд оруулж гайхалтай ялалтыг байгууллаа.

Дараагийн тоглолтодоо Арабын Нэгдсэн Эмират улсын багтай энэ сарын 16-ны 00:00 цагт тоглоно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.