19-30 насныханд улаанбурханы дархлаажуулалт хийнэ
Улаанбурхан өвчний дэгдэлт 19-30 насныханд их байгаа учраас нэмэлт дархлаажуулалт хийхээр болжээ. 2015 оны гуравдугаар сараас Улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь есөн сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.