Дээд шүүх ХҮН-ын даргын асуудлыг шийдвэрлэхээс татгалзжээ

732

ХҮН-ын бужигнаан улс төрийн хүрээний онцлох сэдвүүдийн нэг  болоод байгаа. Байгуулагдаад удаагүй тус нам халаа сэлгээ явагдсаны улмаас хагаран бутарч, улмаар хоёр даргатай болж, хэн нь дарга байхын төлөөх хэрүүл тэмцэл эцэс төгсгөлгүй болохгүй үргэлжилсээр байгаа. Тиймээс шинэ дарга хэн байх асуудлаа Дээд шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Дээд шүүх уг асуудлыг хэлэлцэхээд хүсэлтийг нь хангах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл нам дахь дотоод асуудлаа шийдвэрлэ гэжээ.

ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тусын гишүүдээс дэмжигдэн сонгогдож, тамга тэмдгээ булаацалдаад байгаа. ХҮН-ын тамга Б.Найдалаа болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржхандад нарын хүмүүст бий. Тэр цагаас хойш ХҮН хоёр даргатай болж хувираад байсан. Харин уг асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэх байх гэсэн хүлээлт байсан ч Дээд шүүх ийнхүү шийдвэр гаргахаас татгалзжээ.

Г.Лхагваа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>