Шадар сайд Ц.Оюунбаатарын мэндчилгээ
Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч нар аа !
Эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж яваа албан хаагчид аа !
Та бүхэн үе үеийн "Монгол цэрэг”-ийн баатарлаг тэмцлийн нэгээхэн хэсэг, туурга
тусгаар Монгол Улсынхаа тусгаар тогтнолын баталгаа билээ. Та бүхэн залуу халуун
нас, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэнчээр өргөгсдийн түүхэн шастирын нэгээхэн
хуудас нь юм.
Тэр л шастирын түүхэн чухал үе болох 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр
байгуулсан Монгол ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр болох "Монгол
Цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Иймд Монгол цэргийн нэгээхэн хэсэг болсон
онцгой байдлын үе үеийн ахмадууддаа болон залгамж халаа болсон та бүхэндээ
"Монгол Цэргийн өдөр”-ийн баярын чин сэтгэлийн мэндийг Улсын онцгой комиссын
даргын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж байгааг минь хүлээн авна уу.
"Монгол Цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын энэ өдрийн мэнд
эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид та бүхний ар талыг
баттайгаар дааж явдаг гэр бүлүүдэд ч бас хамаатай юм.
Ухамсарт амьдралаа эх орныхоо аюулгүй байдал болон ард иргэдийнхээ төлөө
зориулдаг ч, хариу нэхдэггүй та бүхэн яахын аргагүй гавъяатнууд гэдгийг би онцлон
дурьдахдаа таатай байна.
Онцгой байдлын албаны хөгжлийн шинэ эрин үе эхэлж байгаа энэ үе биднээс орчин
үетэйгээ хөл нийлүүлэн алхах, хөгжин дэвшихийг шаардаж байгаа. Иймд та бүхний
буянт, хүмүүнлэгийн ариун энэ үйлсийн цаашдын зам тань орчин үетэйгээ хөл
нийлсэн, гэгээлэг, дардан байхыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн болон Онцгой байдлын албан хаагчид та бүхний суу алдар мөнхөд
мандан бадраг.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар