Б.Обама экс Ерөнхийлөгч нарын цалинг нэмжээ

614

 

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын Төрийн тэргүүний алба хашиж байсан хүмүүст жил бүр олгодог тусгай хангамжийг нэмэгдүүлэхээр болсныг "Fox News” агентлагаас мэдээлжээ.

Энэхүү шийдвэрийн дагуу ирэх онд экс удирдагчдад олгодог тэтгэвэр тусгай хангамжийн зардлыг 17.9 хувиар нэмэгдүүлэх аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан эрхмүүдэд 2015 онд тус бүрт нь 203 700 ам.долларын тэтгэвэр олгосон бол энэ онд 2000-аар нэмэх юм.

Экс удирдагчдад олгодог тэтгэлэгт тэтгэврээс гадна ажлын албаны цалин хөлс, нислэгийн зардал, нууц албаны ажилтнаар хамгаалуулах, шуудан харилцааны зардал ордог байна. Ерөнхийлөгч Б.Обамагийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны нэгдүгээр сард дуусч, энэхүү тусгай хангамжийг эдлэх эрхтэй болно.

Д.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>