Хилээр хар тамхи зөөвөрлөдөг этгээдүүдийг саатуулав

1075

Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, бусдад зарж борлуулж ашиг олж байгаа зохион байгуулалттай бүлэг этгээдийг хэд хэдэн удаагийн ажиллагаагаар илрүүлэн баривчилсан байна.

Тухайлбал, энэ сарын эхээр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын гурван иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, шавар гэх бодисыг нууцаар нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн. Тэгвэл өчигдөр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын дөрвөн иргэн хар тамхи, мансууруулах төрлийн мөс, кокайн гэх бодисуудыг бүлэглэн зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлсэн байна. Тухайн этгээдүүдийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>