Автобусны адал явдал үргэлжилсээр...
Автобусны буудал руу дөхөн ирэхэд билэт авах уу? гэсэн залуу тосон ирлээ. Нэгэнт л билэт авахаас хойш санал болгосон улаан дэвсгэртэй билетийг авав. Автобусанд орж суугаад билетээ шалгуулах гэсэн ч кондуктар алга. Хий дэмий барьж зогслоо. Эргэн тойрноо ажвал билет шалгаж байгаа хүн байсангүй. Хүн бүр гартаа 500 төгрөгний билетээ барьсан харагдана. Үүнээс харахад билет авахгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх хүмүүс мэр сэр байхыг үгүйсгэхгүй юм. Дараагийн нэг асуудал ямар автобусанд суухаа мэдэхгүй төөрөлдсөн иргэд олон.