|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын жагсаалт

Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын жагсаалт

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016 оны хоёрдугаар сарын байдлаар 12 барилга байгууламж эрх бүхий байгууллагаас ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч, 5 барилга байгууламжийг байнгын ажилтанд хүлээлгэн өгч "Барилгын тухай" хуулийн 16 дугаар зүйлийн 16 6 дахь заалтын хэрэгжилтийг хангаж илэрсэн зөрчлөө арилган нийт зөвшөөрөлгүй зөрчилтэй барилгын тоо 42 болж 50.6 хувиар буурсан байна.

НИЙСЛЭЛД БАРИГДАЖ БУЙ ЗӨРЧИЛТЭЙ БАРИЛГЫН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Илэрч буй зөрчлүүд

  • Зохих журмын дагуу хянагдаж батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын газар шорооны болон угсралтын ажлыг эхлүүлэх зөрчил дутагдлууд гарч байна.
  • Барилгын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд нь бүрэн дуусаагүй, баталгаажаагүй зураг төслийг захиалагч, гүйцэтгэгч нарт хэсэгчлэн нийлүүлдэг, инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагууд нь олгогдсон техникийн нөхцөлийн дагуу зураг төсөл хийгдсэн эсэхэд хяналт хийдэггүй.
  • Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилгын талбайг ус, цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа нь Барилгын тухай хуулийг зөрчин барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж байна.
  • Ажил олгогч, инженер техникийн ажилтны хууль, эрх зүйн мэдлэг дутмаг аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг хуульд зааснаар төсөвлөдөггүй, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай. ажилчдын техникийн аюулгүйн дүрмийн мэдлэг хангалтгүй, ажилтанд гүйцэтгэж буй ажлын байранд тохирсон аюулгүй ажиллагааны дүрэмд заасан заавар, зааварчилгааг шаардлагын түвшинд өгдөггүй.
  • Ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт муу, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүйгээс барилгын талбай дахь хөдөлмөрийн осол буурахгүй байна.
  • Өргөх зөөх төхөөрөмж, механизмд ээлжит техникийн магадлал хийж баталгаажуулаагүй байхад барилгын талбайд суурилуулан ажил гүйцэтгэдэг. онцгой ур чадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүй. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй зэргээс хөдөлмөрийн осол гарах, зөвшөөрөлгүй барилгын тоо нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна.

НМХГ-аас илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, зөрчилтэй зураг төсөл эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй барилга байгууламжуудад санхүүжилтийн эх үүсвэр олгохгүй байх талаар банк санхүүгийн байгууллагуудад мэдээлэл өгөх аж.

Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, иргэд захиалга өгөхгүй байх талаар сурталчлах арга хэмжээ авах зэрэг ажлууд хийгдэнэ гэдгийг албаны хүмүүс хэллээ.

Н.Ганаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.