Дархан хотын хөгжлийн эдийн засгийн форум эхэллээ

689
Дархан хотын хөгжлийн эдийн засгийн форум эхэллээ

1961 онд Дархан уул аймгийн суурийг тавьснаас хойш эдүгээ 55 жилийнхээ түүхтэй золгож буй Дархан хот 97500 хүн амтай ОУ авто зам болон төмөр замын зангилаан дээр байрладаг төвийн шугаманд бүрэн холбогдсон зам харилцаа, тээвэр, ложистик дэд бүтэц хөгжсөн аж үйлдвэрийн томоохон хот болон хөгжжээ. Дархан хотын үйлдвэржилт бүтээн байгуулалтанд МУЗГ- аас ихээхэн анхаарч "ЗАГВАР ХОТ” хот болгон гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан. Энэ хүрээнд "дархан үйлдвэр технологийн парк” ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор дархан хотын үйлдвэрүүд цаашид цогцолбор хэлбэрээр хөгжих бодит боломж бүрджээ. Энэ хүрээнд өнөөдөр дархан хотод эдийн засгийн форум эхлэж байгаа бөгөөд гадаад дотоодын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Нээлтэнд МУ ын ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан мэндчилгээ дэвшүүлэхээс гадна Дарханы ИТХ-ын дарга П.Эрдэнэбат арга хэмжээг нээж үг хэлэх юм. Цаашид мэдээллийг шуурхай дамжуулах болно.

12896281_10208887584608274_415890248_o12903547_10208887584408269_1807837661_o

Дархан хотын хөгжлийн эдийн засгийн форум 28,29-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Форумын хөтөлбөрийг танилцуулья

12895347_992580620778160_1026230582_n

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>