Сэлэнгийн тойргийг АН-д бэлэглэнэ

614

Сэлэнгийн тойргийг АН-д бэлэглэнэ

 

Сонгуулийн чимээнээр л хэн хаана нэр дэвших вэ гэсэн "шуум” дээр, дооргүй гүйж байна. МАН-ыхан ч өөрийн гэх хүмүүсээ тойрог тойрогт хувааж байрлуулж байна. Ёстой шатрын нүүдлийг хэн зөв хийнэ тэр нь хожно гэдгийн үлгэрээр нэг нэгнээ анасаар, манасаар...

 

Тиймдээ ч Сэлэнгэ аймгийг МАН-ынхан сул тавьж байгаа бололтой. Наваан-Юндэнгийн Оюундарь гэх хэн ч танихгүй нэгнийг гаргаж ирж байгаа бололтой. Учир нь уг эмэгтэйг намын хэдэн нөхөд л мэдэхээс биш, Монголд одоохондоо төдий сайн танигдаагүй нэгэн. Эсвэл намын эмэгтэйчүүдийнхээ квотыг л нэмэгдүүлсэн болж харагдах гэв үү.

 

Гэтэл МАН-ын томоохон өрсөлдөгч, одоогийн эрх баригч АН-ын лидер С.Баярцогт энэ тойргийн томоохон акул. Тэгэхээр МАН-ынхан Сэлэнгэ аймгийн тойргийг АН-д зүгээр л бэлэглэж байгаа гэдэг нь доторхой юм. Ер нь үүнээс үзвэл сонгуулийн тойрог хүртэл бэлэг эсвэл бэлэгдэлийн чанартай болоо юу.

 

Эх сурвалж: Fact.mn

ЧОЙ



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>