Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

692

 Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
 Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр  хүйтэн салхи, шуургатай байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр,Тэс,Туул,Тэрэлж, Халхголын голын хөндий, Дорнодын тал нутгаар 1-6 хэм,  говийн бүсийн баруун хэсгээр  14-19 хэм,  Их нууруудын хотгор болон  говийн бүсийн зүүн хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар  5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны дөрөвдүгээр сарын 8-наас дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>