FB харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж шинэ технологи нэвтрүүллээ

1276

FB харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж шинэ технологи нэвтрүүллээ

 

Фэйсбүүк харааны бэрхшээлтэй хэрэглэгчдэдээ зориулж сүлжээнд тавьсан гэрэл зургийг таних боломж олгох шинэ технологи нэвтрүүлсэн тухай уг сүлжээг үндэслэгч Марк Цукерберг мэдээлсэн байна. Тэрбээр "Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүс интернэтийн сүлжээнд орохдоо текстийн үгсийг дуу хоолойгоор уншдаг программ ашигладаг.

 

Гэвч энэ программ нь одоог хүртэл гэрэл зургийг дүрсэлж дамжуулж чадахгүй байсан. Харин одоо хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар гэрэл зургийг үгээр дүрслэн илэрхийлэх боломжтой боллоо” гэж мэдэгджээ. Цукербергийн танилцуулсан программ нь мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургуудын талаарх мэдээллийг таньдаг бөгөөд сүлжээнд хэдэн удаа тавигдсан, хэн гэгч хүн гэрэл зургийг авсныг, зурган дээр чухам юу харагдаж байгааг, мөн хэдэн "лайк” авсныг, хэчнээн хүн сэтгэгдэл тайлбар үлдээснийг, хэрэглэгчид бусдад түгээсэн тухай хэлж өгөх аж. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>