АСЕМ-ын хүрээнд хот тохижилтын ажлыг нэмж хийнэ

680

АСЕМ-ын хүрээнд хот тохижилтын ажлыг нэмж хийнэ

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/274 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  төсвийн  хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс Ази Европын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх гурван тэрбум төгрөгийн хот тохижилтын нэмэлт ажлын жагсаалтыг батлав.



Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа. Хот тохижилтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

АЗИ ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ АРВАН НЭГДҮГЭЭР УУЛЗАЛТЫН
БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ  ХОТ ТОХИЖИЛТЫН
НЭМЭЛТ АЖЛЫН ЖАГСААЛТ

 

Хот тохижилтын ажлын байршил Ажлын тоо хэмжээ  Төсөвт өртөг /төгрөгөөр/
  Явган хүний замын хавтанг нөхөн сэргээж будах ажил    
1 Энхтайвны өргөн чөлөө /Зүүн 4 замаас 25-р эмийн сангийн уулзвар хүртэл/ 7500 м2 150 000 000
2 Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас Мишээл экспогийн хойд уулзвар хүртэл/ 6005.75 м2 120 115 000
3 Зайсангийн гудамж 2850 м2 57 000 000
4 Олимпийн гудамж 2200 м2 44 000 000
5 Их тойруу /Баруун 4 замаас Баянбүрд хүртэл/ 6767.5 м2 135 350 000
6 Их тойруу /Зуун айлын уулзвараас Сансрын аюулгүйн тойрог хүртэл/ 4090 м2 81 800 000
7 Их тойруу /Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэл/ 3200 м2 64 000 000
8 Нийслэл хүрээ өргөн чөлөө 2120 м2 42 400 000
9 Гэндэнгийн гудамж 1860 м2 37 200 000
  Дүн   731 865 000
  Шаардлага хангахгүй хуучин явган замыг хуулж, шинээр барих ажил    
10 Энхтайвны өргөн чөлөө /Зүүн 4 замаас Баруун 4 замын уулзвар хүртэл/ 2600 м2 143 000 000
11 Олимпийн гудамж 1800 м2 99 000 000
12 Жамьян гүний гудамж 1225 м2 67 375 000
13 Их сургуулийн гудамж 910 м2 50 050 000
14 Зайсангийн гудамж 670 м2 36 850 000
15 Токиогийн гудамж /Сансарын шатахуун түгээх станцаас Чингис зочид буудлын уулзвар/ 1514.73 м2 83 310 200
16 Сүхбаатарын гудамж 645 м2 35 475 000
  Дүн   515 060 200
  Унадаг дугуйн зам барих ажил    
17 Олимпийн гудамж 2000 м2 60 000 000
18 Нийслэл хүрээ өргөн чөлөө 6000 м2 180 000 000
19 Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас ХУД-ийн уулзвар хүртэл/ 4400 м2 132 000 000
  Дүн   372 000 000
20 Наадамчдын зам 6755 м2 283 710 000
21 Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны гүүрний хоёр талын далан 1150 м2 48 300 000
22 Автозамчдын гудамж, Сэлбэ голын баруун талын далан 2500 м2 105 000 000
23 Нийслэл хүрээ өргөн чөлөө 1000 м2 42 000 000
24 Зайсангийн гудамж 1000 м2 42 000 000
  Дүн   521 010 000
  Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй гадна сурталчилгааны том, жижиг самбарыг албадан буулгах    
25 Энхтайвны өргөн чөлөө 7 4 950 000
26 Нарны зам 5 4 000 000
27 Нийслэл хүрээ өргөн чөлөө 8 7 600 000
28 Их тойруу 11 6 600 000
29 Сөүлийн гудамж 5 4 550 000
30 Ард Аюушийн өргөн чөлөө 2 1 900 000
  Дүн   29 600 000
  Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах ажил    
31 Энхтайвны өргөн чөлөө 3250 у/м 2 600 000
32 Чингисийн өргөн чөлөө 1060 у/м 848 000
33 Энэбишийн өргөн чөлөө 1685 у/м 1 348 000
34 Ард Аюушийн өргөн чөлөө 1736 у/м 1 388 800
35 Их тойруу 1600 у/м 1 280 000
36 Бага тойруу 2500 у/м 2 000 000
  Дүн   9 464 800
  Барилгын гадна фасадны засвар шинэчлэлийн ажил    
37 Чингисийн өргөн чөлөөний дагуух 8 орон сууцны гадна фасад засвар 7200 м2 252 000 000
38 Хуримын ордны гадна фасад засвар 1100 м2 44 000 000
  Дүн   296 000 000
39 Мод тарих суулгац худалдан авах   150 000 000
  Бусад хот тохижилтын ажил    
40 Ханын зурган чимэглэл  2000 м2 60 000 000
41 Автозамын болон явган замын хүний хэвтээ тэмдэглэгээний ажил  2500 м2 50 000 000
42 Дүнжингаравын замын дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилт хийх 15 165 000 000
43 АСЕМ-ын чуулга уулзалт, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хот чимэглэх зардал   100 000 000
  Дүн   375 000 000
  НИЙТ ДҮН   3 000 000 000

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>