Маргаашнаас дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
Тэгвэл маргаашнаас буюу 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжих юм байна.
Ингэснээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хамрах хүрээг нь тэлэх юм.
Э.Сайнзаяа