Гал түймрийн аюулаас сэрэмжүүллээ

660

Гал түймрийн аюулаас сэрэмжүүллээ

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.  Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм , Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 15-20 хэм , бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>