Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

593

 Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

 

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
 Өнөө шөнө Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Хэнтийн, Дорнодын өмнөд, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.


2016 оны дөрөвдүгээр сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 16м/с хүрч шороон шуурга шуурна .14 хэм дулаан байна

15 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 хэм, нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24,25-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>