Ч.Сайханбилэг танхимаасаа илүү Р.Чингистээ хайртай

679

Ч.Сайханбилэг танхимаасаа илүү Р.Чингистээ хайртай

 

Даваа гарагийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хэлэлцэнэ гэсэн яриа гараад байсан. Харин энэ хуралдаанаар Р.Чингисийг чөлөөлөх тухай хэлэлцсэнгүй харин ч түүнийг албан үүргээс нь чөлөөлөх тухай асуудал оруулж ирсэн Хуульзүйн сайд Д.Дорлигжавыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зэмлэж "Аль ч Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, ажилласаар ирсэн. Хэрэв та танхимын зарчмаар ажиллаж чадахгүй бол өргөдлөө өг” хэмээн дарамталжээ. 
 
Ийм хатуу үг сонссон Д.Дорлигжав сайд Засгийн газрын хуралдааныг орхин гарсан гэсэн мэдээлэл ч байна. 
Нэгэнт асуудал оруулж ирсэн сайд нь хуралдаанаас гараад явчихсан, тэгээд ч ЦЕГ-ын даргаа Ерөнхий сайд нь цээжээрээ хамгаалж байгаа болохоор Р.Чингисийн тухай асуудлыг энэ хуралдаанаар хэлэлцэлгүй өнгөрсөн аж. 
 
Юутай ч энэ Засгийн газарт сайдууд нь ямар нэгэн асуудал оруулж ирж танилцуулж болохгүй юмсанж. 
 
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>