Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮНИЙ "УВАЙГҮЙ" УЛС ТӨР

665

Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮНИЙ "УВАЙГҮЙ" УЛС ТӨР

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан өөрийг нь Мөрдөн байцаах газрын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дуудсан талаар мэдээлсэн. Тэрбээр, үүнийгээ саяхан Ерөнхийлөгчийн эсрэг хийсэн мэдэгдэлтэй холбож тайлбарласан юм.

Тэгвэл цагдаагийн газраас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлдээ "Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах газарт "Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хийсэн мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй асуудлууд тусгагдсан байх тул зохих журмын дагуу шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг ирүүлсний дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах бус, Төрийн ордонд хийсэн мэдээлэлтэй нь холбогдуулан уг мэдээлэлд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг тодруулж тайлбар авах зорилгоор зарлан дуудах хуудас хүргүүлсэн болно" гэв.

Дээрх асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад прокурорын гаргасан шийдвэрийн дагуу Н.Алтанхуяг гишүүнээс тайлбар авах болсноо хэд хэдэн удаа мэдэгдсэн байна. Харин Н.Алтанхуяг гишүүний талаас ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд "Зарлан дуудах хуудас явуулчих. Бид очиж тайлбар өгье" гэсэн гэнэ. Уг хүсэлтийнх дагуу мөрдөн байцаагч нь албан ёсны зарлан дуудах хуудас явуулсан нь энэ ажээ. Гэвч харамсалтай Н.Алтанхуяг гишүүний талынхан уг хуудсыг нь ашиглан улс төр хийсэн бололтой. Ийнхүү өнөөдөр сошиал ертөнцөөр багагүй сенсааци дэгдээсэн зарлан дуудах хуудасны эхлэл тавигджээ. 

Ч.Ган

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>