Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ

569

Умард Солонгос гар утсанд хяналт тавьж эхэллээ

 

Умард Солонгосын эрх баригчид хилийн болон гар утасны хэрэглээ, ялангуяа гадаад ертөнцтэй холбоо тогтооход  тавих хяналтаа чангатгасан байна. БНАСАУ-ын засаг захиргаа Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан гацаануудад голын эргээр хяналтын камер байрлуулжээ. Онсон мужид бүр хилийн дагуу минижүүлсэн гэж зарласан байна. 

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун үүний өмнө хил орчмын бүсэд гар утас хэрэглэхийг хориглож үүнд хатуу хяналт тавьж байхыг аюулаас хамгаалах байгууллагын орон нутгийн  салбарууд, мужуудын төвүүдэд  анхааруулсан юм. Гэхдээ нутгийн иргэд хариуцлагаас зугтаахын тулд офицеруудад хахууль өгдөг гэж 2014 оны сүүлчээс умардаас зугтаан Өмнөд Солонгост ирсэн иргэд ярьжээ. 

Умард Солонгост гар утас Хятадаас хууль бус наймаагаар SIM  карттайгаа орж ирдэг, ингэснээр хятад болон өмнөд Солонгостой харилцах боломж бүрддэг гэнэ. 
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>