УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

951

 УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

 

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар батласан УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов /2016.05.03/


1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Олон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

- * -

2. Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа "Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хууль сахиулах тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах тухай /Засгийн газар 2016.02.12-ны өдөр Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хамт өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/.

- * -

3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан.

- * -

4. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл тогтоосон тусгай цэг байгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.

- * -

5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

- * -

6. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас"Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

- * -

7. Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа "Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тайлантай танилцах.

- * -

8. Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар 4 гишүүн 2015.03.25-ны өдөр Худалдааны тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>