АН-ын фракциуд тохиролцоонд хүрсэн үү

726

АН-ын фракциуд тохиролцоонд хүрсэн үүУИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өчигдөр болохоор хоёр удаа товлогдсон ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдөр хуралдахаар хойшлогдоод байгаа. Тус бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцээс дүгнэсэн пропорциональ систем нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцэж, Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийг ярилцах учиртай байсан. Гэсэн ч тус намын фракциуд энэ асуудлаар тохиролцоонд хүрэхгүй байгаагаас багагүй асуудал үүссэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Бүлгийн гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авна” гэж мэдэгдсэн ч жагсаалтыг үгүй хийхийг хүлээн зөвшөөрөхгүй,  МАХН-аас гаргаж байгаа саналыг дэмжих гишүүд цөөнгүй байгаа гэнэ. МАХН-аас сонгуулийн саналын хуудсанд 28 хүний жагсаалтыг иргэдээр дугаарлуулж 28 хүнийг ард түмнээрээ эрэмблүүлэх саналтай байгаа юм.

Д.ЖАРГАЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>