Завсарлагыг хойшлуулахгүй

624

Завсарлагыг хойшлуулахгүй

 

УИХ -ын нэгдсэн чуулганаар өнөөдөр үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Уг асуудлаар "Шударга ёс" эвслийн бүлэг завсарлага авч, өчигдөр албан ёсоор дууссан билээ. Тус бүлгийн бүлгээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах нэгдсэн шийдвэрт хүрсэн талаар бүлгийн  дарга нь мэдээлж буй ч дахин гурав хоногийн завсарлага асуудал мөнхүү яригдаж буй юм. 

Тэгвэл уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей"УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байгаа. Түүнд хуулиар хугацааг нь тусгайлан заасан хуулийг хэлэлцэх үед уг хуулийг хэлэлцэхэд саад болохгүй байх заалт орсон. "Төрийн мэдээлэл” эмхэтгэл сэтгүүлд энэ долоо хоногт хэвлэгдээд гарахаар энэ заалт үйлчлээд эхэлнэ" гэсэн тодруулга өгсөн.  

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>