УИХ жагсаалтгүй боллоо

684

 УИХ жагсаалтгүй боллоо

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эцэст дүгнэлтийг хүлээ авах талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.

Ингэснээр их хурлын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн цэцийн хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа юм. Харин одоо 2016 оны УИХ-ын сонгууль 76 жижиг тойргоор  эсвэл томосгосон 26 тойргоор эсэхийг шийдэх шаардлагатай болж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>