Сармисыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл...

1166

Сармисыг өлөн элгэн дээрээ хэрэглэвэл...

 

Сармисыг эртний Хятад, Ром, Египет, Грек, Араб үндэстнүүд 5000 жилийн өмнөөс эмчилгээний зориулалтаар хэрэглэж иржээ. Египетийн эртний сударт сармисаар хийсэн 22 төрлийн тангийн тухай дурдсан нь бий. Сармис нь дархлалын системийг сайжруулж, гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулахаас гадна маш олон хүнд ач тустай эм болдог.

 

Өлөн элгэн дээрээ сармис хэрэглэх нь илүү үр дүнтэй үйлчилдэг болохыг эрдэмтэд нотлоод байна. Сармисанд азотын бодис, натри, кали, селен, кальци, магни, цахиур, хүхрийн, фосфорын хүчил, витамин С, Ө, В агуулагддаг тул антибиотикийн оронд хэрэглэж болно.
Сармисыг өлөн элгэн дээрээ идсэний ашиг тус
• Хөгшрөлтийг удаашруулж, артерийн судасны бөглөрлийг багасгадаг.
• Цусан дахь муу холестериний түвшинг бууруулж эмчилдэг.
• Дархлааны системийг сайжруулдаг.
• Маш олон төрлийн нянг устгадаг.
• Сармис зүрхний өвчнөөс сэргийлж, элэгний триглицеридийн нийлэгжилтийг бууруулж, судас хатууралт үүсгэдэг атеросклерозоос хамгаалдаг.
• Цусны даралтыг бууруулж, үрэвслээс сэргийлдэг.
• Ханиадны эсрэг антибиотик шиг үйлчилнэ.
• Мэдрэлийн системийн эмгэгтэй бол сармис хэрэглэх хэрэгтэй.
• Тархины хорт хавдар үүсгэгч эсийг устгадаг.
• Цус бүлэгнэлтийг зогсоох үйлчилгээ үзүүлснээр цус харвалт, зүрхний шигдээсээс сэргийлнэ.
Гэхдээ сармисыг нэг дор хэт ихээр хэрэглэхийг хориглодог. Учир нь таны элгэнд сөргөөр нөлөөлнө.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>